Авто оношилгооны дижитал шийдэл

Ухаалаг утсаараа автомашинаа оношлох боломжтой боллоо. Монголын анхны авто оношилгооны апп iFIX

Шийдэл

iFIX төхөөрөмжийн тусламжтайгаар автомашины компьютер оношилгоог ухаалаг утсаараа хийх боломжтой. Хиймэл оюунд суурилсан ухаалаг апп нь таны автомашинд гарсан алдааны талаар дэлгэрэнгүй зөвлөмж, мэдээлэл өгөхөөс гадна танд утсаараа тухайн алдааг арилгах боломжийг олгоно.

iFIX төхөөрөмж болон iFIX ухаалаг апп нь таны автомашинд үүссэн алдааг илрүүлэх цогц шийдэл юм

OBD-II стандарт нь оношилгооны холбогч ба түүний залгуурын төрөл, боломжтой протокол, мессежийн форматыг тодорхойлдог.

OBD-II оношлогооны холбогч

Female төрлийн 16 зүүтэй (2х8) J1962 холбогч ашигладаг бөгөөд А төрөл нь 12 вольтын машинд, В төрөл нь 24 вольтын машинд ашиглагддаг.

OBD-II протоколууд

OBD-II интерфейсээр зөвшөөрөгдсөн таван протокол байдаг. Үүнд: SAE J1850 PWM, SAE J1850 VPW, ISO 9141-2, ISO 14230 KWP2000 , ISO 15765 CAN тус тус багтдаг.

OBD-II оношилгоо

OBD-II нь автомашины компьютерт хадгалагдсан (ECU) өгөгдөлд хандах боломжийг олгодог бөгөөд автомашинд гарсан асуудлыг шийдвэрлэхэд хэрэгтэй алдааны кодуудыг харах боломж олгодог.

iFIX төхөөрөмж нь таны автомашины OBD портоор дамжин автомашины мэдээллийг уншдаг ухаалаг төхөөрөмж юм. Овор хэмжээ багатай, жолоодлогын үед ямар нэг асуудал үүсгэхгүй дизайнтай.

iFIX төхөөрөмжийн загвар, сонголт

iFIX төхөөрөмж нь хоёр загвартай. iFIX болон iFIX Pro. iFIX Pro загвар нь илүү жижиг бөгөөд ажиллаагүй үеийн цахилгаан зарцуулалт багтай байдгаараа iFIX төхөөрөмжөөс ялгаатай.

Дэмждэг протокол

iFIX болон iFIX Pro загварууд нь OBD II стандартын бүх протоколыг дэмжих ба нэмэлтээр тухайн протоколуудын вариантуудыг давхар дэмждэг.

Холболтын төрөл

iFIX төхөөрөмжүүд нь таны ухаалаг утастай Bluetooth холболтоор холбогдож дата дамжуулна.

iFIX ухаалаг апп нь хиймэл оюунд суурилсан ба таны автомашинд гарсан алдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, шийдэл санал болгох, iFIX төхөөрөмжөөс ирсэн мэдээллийг хөрвүүлэх үүрэгтэй.

Ухаалаг боломжууд

Автомашины алдааг илрүүлэх, арилгах, автомашины хянах самбарын мэдээлэл болон бусад мэдээллийг шууд харуулах.

Хялбар бүртгэл

Та өөрийн утасны дугаараар нэвтрэх боломжтой.

Ухаалаг хэмнэлт

iFIX апп нь таны цагийг хэмнэхээс гадна компьютер оношилгоонд зарцуулах зардлыг хэмнэх болно. Та гэрийн нөхцөлд, хүссэн үедээ компьютер оношилгоо хийх боломжтой болно.

iFIX ухаалаг апп суулгах

Та iFIX апп-ийг суулгаснаар ухаалаг утсаараа оношилгоо хийх, алдааны гэрлүүдийг унтраах буюу алдааг арилгах боломжтой болно

Google Play

iFIX

Илүү хэмнэлттэй ч, бүх стандарт үйлдлүүдийг багтаасан iFIX загвар нь таны автомашины мэдээллийг унших, алдааг олох, дата дамжуулах үйлдлүүдийг гүйцэтгэнэ.

  • Bluetooth холболтоор таны ухаалаг утастай холбогдоно
  • OBD II стандартын бүх протокол болон тэдгээрийн вариантуудыг дэмжинэ

 iFIX төхөөрөмжийг автомашинд холбож хэрэглэх зааварчилгааг төхөөрөмжийн гарын авлагаас харах боломжтой.

iFIX Pro

Загварын хувьд маш жижиг ба ажиллаагүй үеийн цахилгаан зарцуулалт багатай iFIX Pro загвар нь таны автомашины мэдээллийг унших, алдааг олох, дата дамжуулах үйлдлүүдийг гүйцэтгэнэ.

Мөн iFIX Pro загвар нь өөр дээрээ температур мэдрэгчтэй.

  • Bluetooth холболтоор таны ухаалаг утастай холбогдоно
  • Төхөөрөмж холбогдох үед гэрэл асна
  • OBD II стандартын бүх протокол болон тэдгээрийн вариантуудыг дэмжинэ
  • Хэмжээний хувьд илүү жижиг загвартай

 iFIX Pro төхөөрөмжийг автомашинд холбож хэрэглэх зааварчилгааг төхөөрөмжийн гарын авлагаас харах боломжтой.

Үнийн мэдээлэл

Хэрэглэгч та iFIX ухаалаг апп-ийг төлбөргүй хэрэглэх боломжтой ба iFIX нь зах зээл дээр байгаа цорын ганц Монгол апп юм.

Та iFIX төхөөрөмжөө утсаар эсвэл чатаар захиалж үнэгүй хүргүүлээрэй. ЗАХИАЛГЫН УТАС: 7707 1717

iFIX

49,000

  • Хэмжээ: 4.6 х 2.5 х 1.8 (см)
  • Жин: 11.2 гр
  • Ажиллаагүй үеийн гүйдэл: 15mA ба түүнээс бага
  • Температур мэдрэгч
  • Автомашинд холбох үед гэрэл асна

iFIX Pro

79,000

  • Хэмжээ: 4 х 1.7 х 2.1 (см)
  • Жин: 10.8 гр
  • Ажиллаагүй үеийн гүйдэл: 3mA ба түүнээс бага
  • Температур мэдрэгч
  • Автомашинд холбох үед гэрэл асна

Түгээмэл Асуулт

Та манай Facebook хуудсыг дагаад өдөр тутмын шинэ мэдээ, мэдээлэл авах боломжтой. Мөн таны өгсөн болон бүр бидний хувьд чухал хувь нэмэр болох болно.

Автомашины бодит датаг ойлгож сурах нь автомашины засвар үйлчилгээнд зарцуулах зардал, цаг завыг хэмнэхээс гадна үүссэн асуудлын талаар илүү их мэдээлэлтэй болж оновчтой шийдвэр гаргахад туслах болно. Бидний зорилго бол танд өөрийн автомашинд гарсан асуудлын шалтгааныг зөв олох, боломжит шийдлийг харах, мөн тухайн алдаанаас болж таны автомашинд ямар шинж илэрч болох талаар бодит мэдээлэл өгөхөд оршино. Ингэснээр та цаг зав, зардал хэмнэх юм. Түүнчлэн тухайн алдааны хүндрэлийн түвшнийг мэдсэнээр хэр яаралтай засварын төвд хандахаа шийдэх боломжтой.

Ихэнх автомашины OBD II буюу компьютер оношилгооны төхөөрөмж залгадаг порт нь жолооны хүрдний доод талд буюу хянах самбарын доод хэсэгт байрладаг. Хэрэв та энэ портыг олохгүй бол өөрийн автомашины загвар, үйлдвэрлэсэн он зэрэг мэдээллийг ашиглаад Интернэтээс харах боломжтой.

Ихэнх автомашин хөдөлгүүр ажиллаж байгаа үед алдаа арилгахыг хязгаарласан системтэй байдаг. Иймээс та автомашинд гарсан алдааг арилгахдаа автомашины хөдөлгүүрийг асаалгүйгээр түлхүүрээ хагас түлхэж зөвхөн "Хянах самбараа" асаана. Үүний дараа iFIX апп дээрх "Арилгах" товчийг дарах хэрэгтэй. Алдаа арилгасны дараа автомашинаа бүрэн унтраагаад буцаагаад асаана.

OBD II стандартыг дэмждэг бүх автомашинд хэрэглэх боломжтой. Тухайлбал, АНУ-д 1996 он ба түүнээс хойш үйлдвэрлэгдсэн бүх автомашин энэ стандартыг мөрддөг. Харин Японд 2008 оноос энэхүү стандартыг бүтнээр нь мөрдөж эхэлсэн.

Эдгээр төхөөрөмжүүд нь стандарт бүх үйлдлийг дэмжих ба гол ялгаа нь iFIX Pro төхөөрөмжийн ажиллаагүй үеийн цахилгаан гүйдэл зарцуулалт нь 5 дахин бага юм.

Та манай захиалгын утас болон чатаар холбогдож захиалах боломжтой.

Одоогоор iOS апп-ийг хөгжүүлж байна. Иймд бид хөгжүүлэлт дуусмагц энэхүү сайт дээр мэдээлэл оруулах болно.
 

Холбогдох

ГЭРЭЭТ САЛБАР-1:

Нисдэг Машин авто худалдааны төвийн 1 давхарт 33-р павилон  ( Хаалгаар ороод зүүн талд )

ГЭРЭЭТ САЛБАР-2:

Уран Ган авто сэлбэг худалдааны төвийн 1 давхарт А-6 павилон   ( Хаалгаар ороод чигээрээ яваад зүүн гар талдаа )

Имэйл:

hello@ifix.mn

Утас:

7707 1717